Нөөцийн махыг одоогийн байдлаар 431 цэгт худалдан борлуулж байна. Энэ жилийн нөөцийн махны хувьд хэрэглэгчид маш сайшаалтай хандаж байгаа бөгөөд махны амт, чанарт сэтгэл хангалуун байна. Нөөцийн махны худалдаа, борлуулалт, чанарын талаар үндэсний ууган үйлдвэр “Мах импэкс” ХК-ийн Лабораторийн эрхлэгч, доктор С.Уянгаас тодрууллаа.
-Өнгөрсөн жил махны салбарт хэцүү жил болж өнгөрлөө. Ялангуяа нөөцийн махны хүртээмж дээр багагүй асуудал үүссэн?
-Өнгөрсөн жилийн нөөцийн махны хувьд иргэдээс зэмлэл их хүртсэн жил байсан. Мөн "Эмээлт"-ийн махны асуудлаас болоод манай байгууллага ч багагүй хохирлоо. Иргэдэд ч мөн чирэгдэл учирсан.
-Тэгвэл энэ жилийн нөөцийн махыг бэлтгэхдээ танай байгууллага ямар чанар, стандартыг баримталсан бэ?
-Энэ жилийн хувьд малын эрүүл, малын өвчлөлгүй зүүн бүсийн аймгуудаас нөөцийн махаа бэлтгэлээ. Манай үйлдвэрийн хувьд бод, бог мал ирсэн аймгуудын гарал үүслийн бичгийг сайтар хянаж, өөрийн малын эмч нарын хяналт дор бүх бэлтгэлийг хангаж ажиллалаа. Мал төхөөрөхөөс гадна савлах хүртэлх бүхий л хэсэгт шинжилгээ хийж, стандартын бүх шаардлагын дагуу махаа бэлтгэж дууслаа.
-Нөөцийн мах бэлтгэхэд зуншлага хэр нөлөөлсөн бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд мах бэлтгэсэн газруудад зуншлага, газрын гарц сайн байсан нь мал, махны тарга тэвээрэгт сайнаар нөлөөллөө. Махны чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайн байсан.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Нөөцийн махны үнийн хувьд кг тутамдаа:
Сэтгэгдэл ( 0 )