Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгааллаа

2023 оны 03 сарын 28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ.

Алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гарган, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. 

Гал түймрийн 39 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 17, цахилгаан ашиглалтын буруугаас 6, цахилгаан угсралтын буруугаас 3, яндангийн цонолтоос 13 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top