Улаанбаатар хотод 200 мянга гаруй нүхэн жорлон байгаа ба үүнээс шалтгаалсан хөрсний бохирдол жил бүр нэмэгдсээр байна.
"Монголд зочлох жил - 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд, мөн хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” Үндэсний чуулганыг гуравдугаар сарын 31-ний өдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна.
Тус чуулган нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой юм.
Чуулганд салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч, сайн туршлага хуваалцах 300 гаруй зочид оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )