Нийслэлд ашиглалтын хугацаа нь дууссан 800 лифт байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр /2023.03.31/ мэдээлэл хийлээ. Учир нь, нийслэлээс стандартын шаардлага хангахгүй байрлуулсан хаягийн байгууламжийг цэгцлэх ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны хооронд хоёр үед шаттайгаар зохион байгуулж байгаа юм. 

Энэ долоо хоногт шаардлага хангаагүй 1,259 самбарыг буулгаж, 2,851 самбарт мэдэгдэл хүргүүлжээ. Байгууллагууд дур мэдэн самбар босгодог байдлыг арилгана гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээллийн үеэр онцлов. 

Мөн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Орон сууцнуудын лифттэй холбоотой асуудлыг иргэдийн зүгээс хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хяналтын шаардлага хангаагүй акт гаргасан 132 лифт, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, осол гэмтэл гарах магадлалтай 800 гаруй лифт байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглалтад 8,600 гаруй лифт байдаг. Ингэхдээ 140 орчим ААН ашиглалт үйлчилгээг нь явуулдаг байна гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top