Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Хурд” авто плаза худалдааны төвийн ажилтан, түрээслэгч нарт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн тухай ойлголтын талаар танхим болон дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангиас алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, “Ой, хээрийн гал түймэр унтраах дүрэм”, ой хээрийн түймэр гарсан үед ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургалт, хүндрүүлсэн нөхцөлд ажиллах шөнийн дадлага сургуулиудыг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас УБТЗ-ын Сүхбаатар Цэрэгжүүлсэн хамгаалалтын анги, Сүхбаатар өртөөний ачаа тээврийн хэсэг, нүүрс тээвэрлэлтийн үйлчлүүлэгч байгууллагуудын 30 гаруй ажилтанд “Гал түймрийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Төв аймгийн Онцгой байдлын газраас аймгийн 27 сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Батсүмбэр, Мөнгөнморьт, Лүн сумын сум дундын ойн ангийн мэргэжилтнүүдэд ой, хээрийн түймэр, аюулт, үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан мэдээлэл өглөө.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс алба хаагчдад англи хэлний анхан шат, Үндэсний бичгийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Өвөрхангай аймгийн Онцгой байдылн газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчдад Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал сэдвээр сургалт зохион байгууллаа.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдэд ”Аврагч мазаалайн зөвлөмж”, “Ахуйн гал түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх” сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )