Гамшгийн эрсдэлийн мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ын гэрчилгээг сунгах, давтан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд дээрх сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2023 оны дөрөвдүгээр сарын 4-7-ны өдрийг хүртэлх хугацаанд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд бүртгэнэ. /2 давхар 202 тоот өрөө/

Бүрдүүлэх материал: 

 

  • Суралцахыг хүссэн өргөдөл /Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд/
  • Гэрчилгээ эх хувиараа (Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын);
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь;  /материалыг өөрийн биеэр авч ирнэ/

 

Жич: 2019-2020 онд зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-д хамрагдсан суралцагсад хамрагдахыг анхаарна уу. /Сургалтын хугацаанд гарах зардлыг суралцагч өөрөө хариуцна/

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газрын хашаанд, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн

Утас: 51-261253, 80180990

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top