Хөтөлийн "Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр /2023.04.10/ "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Биднийг ажлаа авч байхад 150 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, дансандаа 400 сая төгрөгийн үлдэгдэлтэй, асар их өр төлбөртэй байсан. Үнэн хэрэгтээ Монголын ард түмэн олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, жилийн 1 сая тонны хүчин чадалтай супер үйлдвэр хүлээж авлаа гэж ойлгож байсан. Би ч тэгж ойлгож байсан.
Гэтэл Шохойн үйлдвэр нь өнөөдрийг хүртэл утаа гардаг, Хөтөлийн нийгмийн хамгийн том асуудал болсон үйлдвэр байсан. 40 жилийн хугацаанд дулааны станц нь хуучирсан, шинэчлэл хэрэгтэй байгаа. Уурхайн нөөцийг тоночихсон байсан.
2022 онд бид судалгаандаа мөнгө зарцуулж, шохойн нөөцийг 40 жилээр нэмэгдүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл, сорчилж олборлон тоноод 10 жил гэж байсан нөөцийг бид орчин үеийн программ хангамжаар, Монголын шилдэг инженер, геологичдын оролцоотойгоор ажиллан, шохойн ордыг дахин 40 жилээр нэмэгдүүлсэн.
Тиймээс энэ жил бид Хөтөлийн нийгмийн гол асуудал болсон шохойн үйлдвэрийн үүрэг, чадварыг жилд 100 мянган тонн болгож, хоёр дахин нэмнэ. Хэвтээ зуухтай, утаа гаргадаггүй болгоно. Цаашдаа 50-60 жилээр нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Ингэснээр манай Хөтөлийн шохойн үйлдвэр Эрдэнэтээс гадна Оюутолгой гэдэг шинэ хэрэглэгчтэй болно" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ашиглалтын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой шүүдээ эдийн засгийн зөв тооцооллын үр дүнгээр, Наранбаатар шиг мэргэжлийн хүмүүсийг тохирох тохирох мэстэнд нь тавимаар байгаа шүү
2022 онд бид судалгаандаа мөнгө зарцуулж, шохойн нөөцийг 40 жилээр нэмэгдүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл, сорчилж олборлон тоноод 10 жил гэж байсан нөөцийг бид орчин үеийн программ хангамжаар, Монголын шилдэг инженер, геологичдын оролцоотойгоор ажиллан, шохойн ордыг дахин 40 жилээр нэмэгдүүлсэн. Nuutsuu orchin uyeiin programmaar 10-aas 40 jil bolguulah kompani baival ene huntei uulzaarai.