Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр /2023.04.10/ "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийгмийн сүлжээнд тус компанид хийсэн аудитын тайлантай холбогдуулан төсвийн мөнгийг үр ашиггүй зарцууллаа гэх шүүмж өрнөж буй.
Тэрээр "Бумбын тахилгад 183 сая төгрөг зарцуулсан гэж буруу ташаа мэдээлэл явж байна. Аудитын тайлангаар 5.9 сая төгрөг гэж байгаа.
Бумбын тахилга нь Амарбаясгалан хийд дээр жил бүр болж, монголчууд олноороо очдог арга хэмжээ.
Манай үйлдвэрийн хувьд тухайн жилийнхээ үйл явцыг даатгаж, удирдлагууд очиж ёсчилдог, бараг 40 жил тогтчихсон үйл ажиллагаа юм. Ийм тогтсон уламжлалтай холбоотой зүйл дээр компани гар татаж чадаагүй. Тиймээс үүнд 5.9 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ захирал миний бие очиж амжаагүй. Манай ажилтнууд хүндэтгэл үзүүлж очсон.
Архи, согтууруулах ундааны хувьд шалгахад үнэхээр тийм зүйл байна. 60 мянган төгрөгөөр пиво авч уусан асуудал байна. Хэн авч уусан нь тодорхойгүй. Компанийн ТУЗ Улаанбаатар хотод бизнес төлөвлөгөө гаргаж байхтай давхцсан байдаг. Үүнийг буцаагаад төлүүлсэн” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ хүн рүү яагаад дайраад байгаан бол...
Энийг цагдан хорь муу бандийг камерт зад хошногодонооо
Жүжчих юм аа, тахилгад оролцож, агаар салхинд гарсан л бол ганц пио уугаа л биз, юун сүртэй юм билээ дээ.