Сайхан арьстай байхын тулд бид гоо сайхны салоноор үйлчлүүлж, гэртээ ч давхар олон арчилгаа хийдэг. Тэгвэл дотроосоо эдгээр гурван хүнсийг хэрэглэснээр залуу бөгөөд зөөлөн арьстай байхад нөлөөлдөг аж.
Ясны шөл
Удаан чанаж гаргаж авдаг ясны шөл нь амьд коллагены эх үүсвэр юм. Энэ нь бидний арьсны эсүүдэд төгс шингэж, залуу байхад тусалдаг.
Загас ба далайн бүтээгдэхүүн
Төрөл бүрийн загас болон далайн бусад бүтээгдэхүүн нь тос, маскнаас хурдан нөлөө үзүүлж, эсүүдийн солилцоог хурдасгаж, арьсыг цэвэршиж, сэргэхэд тусална.
Авокадо
Авокадонд байх ашигтай тос нь арьсны дотоод чийгшлийг нэмж, хөнгөн үрчлээг тэнийлгэдэг. Витамин A болон E-г агуулдаг энэ жимс арьсыг эсийн түвшинд залуужуулна.
Сэтгэгдэл ( 0 )