Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын туг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2023.06.13/ боллоо. Тус наадмын анхан шатны тэмцээнийг 21 төрлөөр хоёрдугаар сарын 9-өөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 371 сургуулийн 5252 сурагч тамирчдыг хамруулсан юм. Тус тэмцээнээс шалгарсан 171 тамирчин сурагчид Баянхонгор аймагт зохион байгуулагдах зуны VII наадамд 2023 оны зургаадугаар сарын 19-28 өдрүүдэд оролцох юм.
Тугийг Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн сурагч Б.Жаргалмаад гардуулан өглөө.
Сурагч тамирчин Б.Жаргалмаа нь 2021-2023 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зэрэг амжилтуудыг гаргаж байгаа өсөх ирээдүйтэй тамирчин юм.
Мөн уг арга хэмжээний үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон шилдэг байгууллагуудад шагнал гардууллаа.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнүүлсэн “Цаг гаргая” аянд Сонгинохайрхан дүүргийн 3488 иргэн нэгдэж, Шугаман бүжиг, иог, явган алхалт, эрүүл мэндийн цахим гүйлт, бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, Улаанбаатар марафон, нийтийн бүжиг зэрэг олон төрөлт биеийн тамирын арга хэмжээг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус аянд идэвх санаачилгатай оролцож нэгдсэн дүнгээр:
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага
Ерөнхий боловсролын сургууль
Сэтгэгдэл ( 0 )