Онцгой байдлын байгууллага шинэ гавьяатаар бүл нэмлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдаж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 19 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.

Тэрбээр Иргэний хамгаалалтын байгууллагаас эхлэн Онцгой байдлын албанд 28 жил үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Шинэхэн гавьяатаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч баяр хүргэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top