Энд тэндгүй цогцос: Ливид үерт амиа алдсан хүний тоо 20 мянгад хүрч болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 14

Ливийн зүүн хойд хэсгийг дайрсан хүчтэй аадар бороо, үерийн улмаас амиа алдсан хүний тоо найман мянгыг даваад байна гэж “Al Arabiya ” суваг мэдээлжээ.

Одоогоор 10 мянга гаруй хүн ор сураггүй алга болоод байна. Гамшигт хамгийн их өртсөн Дерна боомт хотын дарга усанд урссан орон сууцны хорооллуудын хүн амын тооноос үзвэл амиа алдсан хүмүүсийн тоо 20 мянга хүртэл нэмэгдэж болзошгүй гэжээ. Тус хотын оршуулгын газарт 700 гаруй цогцсыг таних ажил үргэлжилж байна. Тус хотын олон дүүрэгт аврагчид хүрч чадахгүй байна.

НҮБ-ын мэдээллээр, 34 мянга гаруй хүн орон гэргүй болжээ. Тэдэнд шаардлагатай дулаан хувцас, хүнс хүргэх боломжгүй байна. Учир нь ихэнх зам усанд автаж, хаагдсан эсвэл сүйджээ.

“Libyan Post Telecommunications and Information Technology Company” компанийн мэдэгдсэнээр, Ливи, Европыг холбосон усан доорх кабель тасарсан тул харилцаа холбоонд саатал гарч, интернэтгүй болоод байна. Кабелийг залгах ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.216.25) 2025 оны 03 сарын 13

Ee burkhan mini

1  |  0
зангараг(98.181.118.33) 2025 оны 03 сарын 13

Монголтой адилхан сэтгэхүй бас байдаг юм бх даа?

1  |  0
Исө(103.212.118.240) 2025 оны 03 сарын 13

Үхсэнийх баян улс байсан гэж

1  |  0
Зззззззз(66.181.189.85) 2025 оны 03 сарын 13

АЛУУРЧИН АНУ ЫН ОРОЛЦСОН ОРОЛДСОН БҮХЭН СҮЙРДЭГ

2  |  1
Zochin(103.57.95.74) 2025 оны 03 сарын 13

АНУ л энэ орныг ийм байдалд оруулсан Каддафи г бхад баян Улс бсын шүү

4  |  1
Zochin(103.57.93.226) 2025 оны 03 сарын 13

Mongol ch bas dund, Tuul, selbe goluudiinxaa yer usnii xamgaalalttin dalang sain xiixgui bol iim boloxgui gex gazargui shuu. Goliin dalan baixgui bolgood gol dotor xoroolol bariad baigaa shuu dee. Baigali orchnoo suitgesen xymyyst zuvshuurul ugux gej dee. Bugdiig ni buulgax yostoi yum daa uul ni.

2  |  1
Close menu