2023 оны аравдугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -4...+1 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +3...+8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17..+22 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +14...+16 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
2023 оны аравдугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв |
Сэтгэгдэл ( 0 )