ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 10 сарын 18

Өнөөдөр 2023.10.18. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 07 цаг 15 минутад мандлаа, 18 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Азербайжанд Тусгаар тогтнолын өдөр, Узбекистанд Самарканд хотын өдөр тохиож байна.

Энэ өдөр Чех, Америкийн теннисчин Мартина Навратилова, Бельги гаралтай Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Жан-Клод Ван Дамм, Америкийн хөгжмийн зохиолч Уинтон Марсалис, Оросын жүжигчин Сергей Безруков, Украины дуучин Светлана Лобода, Америкийн жүжигчин Зак Эфрон зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1966 оны энэ өдөр МХЗЭ-ийн 15 дугаар Их хурал хуралдаж, 750 төлөөлөгч оролцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Их Британийн “ВBC” корпорац үүсгэн байгуулагджээ.

1941 оны энэ өдөр Токиод Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргег баривчилжээ.

1951 оны энэ өдөр ЗСБНХУ цөмийн туршилт хийсэн байна.

1963 оны энэ өдөр Фелисетт гэх муур түүхэнд анх удаагаа сансарт нисжээ.

1967 оны энэ өдөр Зөвлөлтийн «Венера-4» сансрын хөлөг Венераг судалж эхлэв.

1968 оны энэ өдөр Мехикогийн олимпоор Боб Бимон уртын харайлтын дэлхийн рекордыг тогтоожээ. Тэрээр өмнөх рекордыг шууд 55 см-ээр эвдэж, 8.90 м харайжээ.

2009 оны энэ өдөр Орос, Украин, Беларусь, Казахстан, Армен, Киргиз, Молдав, Тажикистан улсууд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээг үзэглэжээ.

Энэ өдөр үс засуулвал Бие эрхтний хүч сайжирна.

Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top