Өнөөдөр 2023.10.24. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 07 цаг 24 минутад мандлаа, 17 цаг 49 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 1 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Дэлхийн мэдээлэл, хөгжлийн өдөр. Мөн Халдварт саа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр, НҮБ-ын өдөр. ОХУ-д өнөөдөр Зэвсэгт хүчний тусгай хүчний өдөр бол Замбид Тусгаар тогтнолын өдөр аж.
Энэ өдөр Английн “The Rolling Stones” хамтлагийн бас-гитарчин Билл Ваймен, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Ф.Мюррей Абрахам, Кевин Клайн, Оросын жүжигчин Андрей Мартынов, бизнесмен Роман Абрамович, Английн хөлбөмбөгч Вэйн Руни, Америкийн уран гулгагч, олимпын аварга Чарли Вайт зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1924 оны энэ өдөр Ардын Засгийн Газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг шинэчлэн байгуулжээ.
1989 оны энэ өдөр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүн Бөхөө БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Ю.Очиртой уулзав. Талууд БНМАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулын Газрыг дахин сэргээх болон холбогдох асуудлаар санал солилцжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1939 оны энэ өдөр ЗСБНХУ Герман руу үр тариа нийлүүлэх гэрээг үзэглэв.
1949 оны энэ өдөр Нью-Йоркт одоогийн НҮБ-ын байрны анхны чулууг тавьжээ.
1964 оны энэ өдөр Хойд Родези тусгаар тогтнолоо зарлаж, нэрээ Замби болгон өөрчлөв.
2000 оны энэ өдөр Берлиний Египетийн музейгээс дэлхийд цорын ганц байх Клеопатрагийн гарын үсгийг илрүүлжээ.
Өнөөдөр үс засуулвал Эрч хүч ихэснэ.
Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )