МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн суртчилгаа Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үргэлжлэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Хөвсгөл аймгийн Жаргалант сумынхаа иргэдтэй уулзаж, намын мөрийн хөтөлбөр болон хөгжүүлэх боломжтой салбарын шинэлэг санаа, эдийн засгаа солонгоруулах боломжийг танилцууллаа.

Энэ үеэр нэр дэвшигч Д.Батлут ”Жаргалант сумд түлхүү хөгжсөн модон хийцийн үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан таримал мөөгний өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой.

Хуримтлагдсан болон шинээр гарч буй үртсийг ашиглан жилд 100 тонн мөөг үйлдвэрлэх, үлдэгдэл 300 тонн бэлдэцийг бордоо, малын тэжээлийн үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой.

Ингэснээр нэг өрхийн сарын дундаж орлого 1 сая төгрөг болох бүрэн боломж байна. 

Миний бие санаачилсан “Эрдэнэт” ШУТП-ийн дэргэд Таримал мөөгний технологи хөгжүүлэх компани 2023 онд байгуулагдан кластерийн 5 шатлал фүүсгэж технологи боловсруулсан” гэлээ.

 

 

Top