Д.Сумъяабазар: Эрх зүйн хуулиа шинэчилж, их хотоо хөгжүүлье

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Эх орныхоо зүрх нь болсон их хотын иргэн болж төрснөөрөө бид бахархдаг. Газрын холоос санагалзан ирдэг ганцхан миний эх орон гэж Монгол хүмүүн бид омогшихгүй яах юм. Улс орны нийслэл хот гэдэг тухайн орныхоо нэрийн хуудас. Үнэхээр нэрийн хуудас болсон тэрхүү хотдоо бид бүгдийн тал хувь нь амьдардаг.

Эх орны эх орон болсон нийслэл Улаанбаатар хот маань өдөр ирэх тутамд л нэг зам, нэг барилгаар нэмэгдэж яахав дэд бүтцийн хувьд чамалхааргүй, хэрэндээ хөгжиж байна. Гэвч өнөөдөр их хотын маань эрхзүйн байдал болоод ирээдүйн хөгжлийн хандлага нэг л тодорхойгүй. Тодорхойгүй гэдэг нь бүр байхгүй гэсэн үг бас биш. Одооноос энэ талаар ганц нэгэн сийрэг ухаантай хүмүүс сануулж, ярьж эхлээд байгааг дуулгахад таатай.

Хэлсэн үг, хийсэн ажил


 Бид бүгдийн адил нийслэл Улаанбаатарынхаа төлөө тэр тусмаа Сонгинохайрхан дүүргийнхээ төлөө үргэлж санаа зовниж явдаг нэгэн бол Монголын залуучуудын сор нь болсон шилдэг залуу Д.Сумъяабазар юм. Тэрээр НИТХ-д дөрвөн жил ажилласан. Энэ хугацаанд Монгол эх орныхоо, Улаанбаатар хотынхоо, дүүргийнхээ хөгжлийн төлөө чамгүй их ажлыг бүтээн байгуулсан нэгэн.

Тэрээр ихэнхдээ бүтээн байгуулалтын, хөрөнгө оруулалтын чанартай томоохон ажлуудыг хийжээ. Өнөөдөр Монгол улсын хүн амын 10 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг, сурдаг. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн төлөө санаа зовниж өнгөрсөн дөрвөн жилд Д.Сумъяабазар төлөөлөгч олон зүйлийг хийсэн бүтээсэн, санал санаачлага гаргаж, итгэл зүтгэл хийгээд эргэх холбоотой ажилласан гэж нийслэлийн удирдлагууд ам сайтай байдаг юм билээ. Тэрээр “Би өөрөө залуучуудын төлөөлөл, дуу хоолой болж байгаа хүний хувьд улс орныхоо эдийн засаг, Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө санаа зовохгүй байж чадахгүй” гэж хэлсэн. Хэлсэн үг нь ч эхнээсээ ажил болоод хэрэгжчихсэн.

Хөгжил

Монгол улсын хөгжлийн гарц хаана байна вэ? гэж хүн болгон ярьдаг. Угаасаа ашигт малтмал, уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагаа өөд татах, босгох энэ чиглэлрүү Монгол улс явна. Хөгжил гэдэг бол өөрөө хүний боловсролтой, хүнрүүгээ хандсан тэр бодлогтой шууд холбоотой байдаг. Тиймээс зөвхөн уул уурхай олборлоод олох биш. Энэ байгаль эхдээ яаж ээлтэй хандах, ард болон нийгмийнхээ талруу ямар өгөөжтэй байх юм.  

Буцаад боловсролдоо ямар үр дүнг гаргах, эргээд эмнэлэгийн үйлчилгээг ард түмэндээ яаж хүргэх вэ? Өнөөдөр эрүүл Монгол хүн байж нийгмийг бүрдүүлнэ, хөгжлийг тодорхойлно. Энэ өргөн утгаараа л хөгжлийн замруугаа бид явах ёстой. Бид 22 жил хөгжлийнхөө гарцыг, иргэдийнхээ амьдралын орлогын асуудлыг, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг ярьж ирлээ. Одоо бид нар хөгжлийн шинэ шатанд гарахын тулд шинэ үеийн төлөөлөл, шинэ залуучуудыг оруулж ирж, орчин үеийн хөгжилтэй мөр зэрэгцүүлэн зүтгэх хүч болгох хэрэгтэй. Ид хийж бүтээх насан дээрээ яваа шилдэг залуучуудаа эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцуулах нь нэн чухал байна.

Их хотын хөгжил эрх зүйн байдлаас эхлэнэ


Сонгинохайрхан дүүргийн хувьд харцангуйгаар дэд бүтэц сул хөгжсөн, хүн амын нягтаршил, шилжилт хөдөлгөөн ихтэй ийм онцлогтой дүүрэг юм. Өнөөдөр хөгжлийн зөв гарцыг олвол Сонгинохайрхан дүүрэг хөгжих бүрэн боломж бололцоотой дүүрэг. Иргэдийн хамгийн их санаа зовж, хүсч байгаа зүйл бол үнэхээр амьдрах орчин.

Улаанбаатар хотын тэр тусмаа Сонгинохайрхан дүүргийн иргэд бүгд үүнийг хүсч байгаа. Үүнийг ажил болгож хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг нэн тэргүүнд яаралтай өөрчлөх нь хойшлуулашгүй ажил болоод байна. Нийслэл хотын хөгжилд чөдөр тушаа болж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчилж, шинэчлэх цаг нэгэнт болжээ. Ингэж байж сая хөгжлийн чиг гарц, хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлно.

Улаанбаатар хотыг бие даасан бодлогтой, бие даасан статустай өөрийн гэсэн захиран зарцуулах, санхүүгийн болоод шийдвэр гаргах эрх мэдэлтэй хот байлгахын төлөө ажиллана гэдэгээ Д.Сумъяабазар итгэл төгс амалж байгаа юм.

Үнэхээр энэ бүхэн бүрэн шийдэгдсэнээр их хот маань болон дүүрэг маань хөгжих болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрх зүйн байдлын хуулийг шинэчлэхгүйгээр их хот хаашаа ч хөгжихгүй.

А.ТЭМҮР

 

 

 

Top