ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.05.14. Энэ оны 134 дахь өдөр бөгөөд он дуусахад 231 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 13 минутад мандаж, 20 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Парагвайд Төрийн далбааны өдөр бол Израильд Тусгаар тогтнолын, Филиппинд Үндсэн хуулийн, Либерид Үндэсний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн кино найруулагч Жорж Лукас, “Facebook”-ийг үндэслэгч, “Meta” компанийн ерөнхий захирал Марк Зукерберг, Австралийн жүжигчин Кэйт Бланшетт, Францын жүжигчин Патрик Брюэль, Английн жүжигчин Тим Рот, Америкийн кино найруулагч, Оскарын шагналт Софья Коппола зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1956 оны энэ өдөр БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1786 оны энэ өдөр Английн мэс засалч Эдвард Женнер салхин цэцэг өвчний эсрэг вакциныг найман настай Жеймс Фиппс хүүд амжилттай тарьжээ.

1878 оны энэ өдөр вазелин гэх нэрийг патентжуулжээ. Вазелиныг Америкт цагаачилж очсон Английн иргэн Роберт Чезбро бий болгожээ.

1900 оны энэ өдөр Парист Олимпын II наадам нээлтээ хийв. Энэ Олимпод анх удаагаа эмэгтэйчүүд оролцож, анхны эмэгтэй Олимпын аваргаар Английн теннисчин Шарлотте Купер тодорсон билээ.

1948 оны энэ өдөр Израиль улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1991 оны энэ өдөр Нельсон Манделагийн гэргий Винни Манделад хүн хулгайлсан хэргээр зургаан жилийн хорих ял оноожээ.

1998 оны энэ өдөр “Ассошэйтед Пресс” агентлаг 150 жилийн ойгоо тэмдэглэжээ.

2004 онд Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлхийг дэмжив.

2012 онд Балба улсад нисэж явсан Агни CHT онгоц осолдож 15 хүн амиа алджээ.

2025 оны энэ өдөр Л.Оюун-Эрдэнийн газрын газрын эсрэг “Огцрох амархан” жагсаал эхэлж байв.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top