Ахмад дипломатч Дэлэгжунайн Балжинням агсаны мэндэлсний 100 ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ маргааш буюу нэгдүгээр сарын 4-ний 10 цагаас ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
Уг арга хэмжээнд ГХЯ-ны удирдлагууд, ахмад дипломатчийн гэр бүлийнхэн оролцохоос гадна УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Чарльз Стюарт нар оролцох юм байна.
Ахмад дипломатч Д.Балжинням нь Улс төрийн товчооны гишүүн, ХААЯ-ны сайд, БНПАУ, БНБАУ, ИБУИНВУ зэрэг оронд Элчин сайдаар ажиллаж байжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )