Ж.Баярцэцэг, Д.Батжаргал нар хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг баярлуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

 

 

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал нар Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвд байгаа 7-18 насны 30 гаруй хүүхдийн шинэ жилийн баярт очсон аж.

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг шинэ жилийн баярыг нээж хэлсэн үгэндээ "Ирэх онд Хууль зүйн яам хүүхэд хамгаалах талаар олон бодлого боловсруулна. Энэ бодлого хүүхэд та бүхнийг эцэг эх, нийгэмтэйгээ ойр байхад чиглэгдэнэ. Ая тухтай орчинд сурч, хичээл номоо давтахад анхаарах болно"  гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top