Зургаан аймаг Засаг даргагүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

 

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын гишүүдийн хамт орон нутгийн удирдлагуудтай сар бүрийн эхний долоо хоногт хийдэг цахим хурлаа хийв. Хурлаар хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

Өнөөдрийн байдлаар Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай аймгийн Засаг дарга томилогдоогүй байна. Энэ нь улс төрийн болон жалга довны үзэлтэй холбоотой аж.  Үүнд Ерөнхий сайд эгдүүцэж байгаагаа илэрхийлээд хурдан асуудлаа хуулийн дагуу шийдэхийг үүрэгдэв. Мөн Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газартай байнга холбоотой ажиллахыг анхаарууллаа.Улмаар өвөлжилт хүндэрсэн аймгуудад шаардлагатай тусламжийг нөгөөдөр болох Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргуулахыг хичээх болно гэдгээ онцлов.

Орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын нэгдсэн семинарыг энэ сарын 16-18-нд Улаанбаатарт хийхээр төлөвлөж байгаа аж. Үүнээс хойш орон нутгийн удирдлагуудыг хот руу үе үе ирэх шаардлагагүй.  Асуудал байвал цахим хэлбэрээр хуралдаад асуудлыг шийдэх болно гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top