Зам тээврийн ослын шалтгаан бохир ус болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Хүйтний эрч чангарч замын халтиргаа гулгаа ихсэж байгаагаас үүдэн зам тээврийн осол нэмэгдсэн байна. Гэтэл нийслэлийн тохижилт үйлчилгээний газар халтиргаа гулгаа ихтэй замуудад давс, бодис цацаж асуудлыг шийдэхгүй байгаад иргэд бухимдаж буйгаа илэрхийлжээ. Үүнээс гадна гэр хорооллын нарийнхан гудамжаар баргийн машин явж болохгүй байна хэмээн гомдол гаргасад олширсон хэдий ч асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм. Учир нь гэр хорооллын зарим айлууд бохир усаа гудамжинд асгасан нь хөлдөж машин явах нь бүү хэл явган хүн ч явахад бэрх болжээ. Ялангуяа уруу газар машиныхаа тормозыг гишгээд ч зогсох боломжгүйгээр гулсаж байгаа аж. Энэ нь зам тээврийн ослын шалтгаан болж байгаа юм.

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top