“Аянгын бороо”, “Болсон явдал” зэрэг чанартай чансаатай бүтээлээр урлагийн тайзыг эзэгнэж чаддаг Х-ТҮЦ хамтлагийнхан ээлжит уран бүтээлээрээ үзэгчдийнхээ нүд, сэтгэлийг баясгаж эхэллээ. Жилдээ 4-5 удаа инээд бэлэглэдэг эл хамтлагийнхан энэ удаа шилдгийн шилдэг номеруудаа “Инээхийг хүсэгчдэд” зориулж СТӨ-нд өнөөдрөөс эхлэн өдөр бүр тоглох юм. Best of best буюу шилдгийн шилдэг тоглолтоо үзэгчиддээ хүргэхийн тулд хамтлагийн уран бүтээлчид чамгүй хөдөлмөрлөж, бас бус сюрприз бэлджээ. Бяцхан нууц задлахад энэ удаагийн тоглолтонд хошин урлагт хамтран зүтгэдэг найз нараа “шоглож” байгаа гэсэн шүү. “Волтрон” Бооёо, ялдамхан, энхрийхэн Ундармаа, нүсэр том Баярмагнай нарыг хэрхэн элэглэхийг очоод үзээрэй. Ер нь товчхон хэлбэл Х-ТҮЦ-ийнхэн “Элэг хөшөөх” инээд бэлэглэх юм шүү. Инээвэл залуужина бас сүүлийн үед инээвэл стресс тайлагддаг болоод байгаа шүү дээ.
Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )