Хилд тулсан адуу, үхрийг буцаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Сүүлийн үед орон нутагт цас ихээр унаж, цаг агаарын байдал хүндэрсэн учраас хилд ойрхон нутаглаж байгаа малчдын мал хилийн торонд тулж очжээ. Өнгөрсөн оны 12-р сарын 26-ны өдөр Хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр бэлчээрээр 62 адуу улсын хилд тулж очсон байна. Мөн Хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр 28 үхэр хилд тулсан байсныг хилчид тогтоож буцаажээ.

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top