Уул уурхайн акулууд шагнууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

 

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан хүмүүсийг Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын цол, одон медалиар шагналаа. Шагналыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд нар гардууллаа.  

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:

Нямцэрэнгийн Мөнхбаяр Бага нуур ХК-ийн экскаваторын машинч

Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор:

Дамдинсүрэнгийн Балдорж “Нарт хайрхан” ХХК-ийн захирал

Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор

Ойдовын Чулуун “ТМОБ” ХХК-ийн зөвлөх геологич

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

Д.Болд АМГ-ын Геологийн албаны дарга, Б.Магванжав АМГ-ын ахлах мэргэжилтэн, Ө.Доржханд “Геологийн төв лаборатор”, Ш.Лхүндэв “Гурван талст” ХХК-ийн ерөнхий геологич, Д.Бямбасүрэн “Болд төмөр ерөө гол” ХХК ерөнхий механик

 

Алтан гадас одон:

Д.Дамба Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Б.Батбаяр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Н.Баатар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, И.Логшир Өндөр настан, Д.Жанчив “Говь энержи партнерс” ХХК, Д.Харнүдэн “Таван шүтээн трейд” ХХК-ийн уурхайн дарга, С.Чүлтэмсүрэн “Таван шүтээн трейд” ХХК-ийн уурхайн дарга, Ц.Амарсайхан “Мон-энергео” ХХК-ийн тэсэлгээний инженер, Ж.Сүхбат “Монголын алт” ХХК-ийн жолооч, Л.Ганбаяр “Монросцветмет” ХХК-ийн эдийн засагч, Б.Алтан-Очир “Гурван төхөм” ХХК, Ц.Ганбат ”Болд төмөр ерөө гол” ХХК ерөнхий инженер, Б.Даваасүрэн “Геологийн төв лаборатор”, Д.Баасандалай “Их тэмүүлэл” ХХК, Г.Буянтогтох “Бага нуур” ХК-ийн засварын механикч.

Хөдөлмөрийн хүндэт медаль:

Ш.Эрдэнэцэцэг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн, М.ТодбилэгСтратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Б.Эрдэнэцэцэг АМГ-ын мэргэжилтэн, Х.Баяржаргал АМГ-ын мэргэжилтэн, З.Батдэлгэр Геологийн төв лабораторын инженер, Б.Дүгэржав “МЧМ” ХХК-ийн инженер, Б.Завадхан “Жол аман” ХХК зөвлөх инженер, З.Даваажав “Их урсгал” ХХК-ийн механик, Л.Басан Газрын тосны газрын мэргэжилтэн, Н.Батхүү “Бага нуур” ХК-ийн экскавоторын машинч, Х.Цогтсайхан “Бага нуур” ХК-ийн цахилгаанчин нарыг шинэ оны босгон дээр Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан төр засгийн өндөр дээд одон медалиар шагнууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top