Улстөржсөн эмч нярайн аминд хүрлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Увс аймгийн Зүүнхангай суманд тангараг өргөсөн эмч Л.Мянганбаяр улстөржиж хүүхэд үзэхээс татгалзсанаас болж нэг сартай хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Улстөржсөн эмч орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшиж ялагдсан бөгөөд хүүхдийн эцэг эхэд “Хүүхдээ Ардчилсан намынхаа даргад үзүүл” гэсэн байна. Энэ талаар Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга н.Зулбаяраас тодруулахад: “Яг намайг байхад болсон явдал биш юмаа. Саяны орон нутгийн сонгуулиар өрсөлдөөд ялагдсан юм билээ тэр эмч. Тэгээд хүүхдээ үзүүлэх гэж очсон эцэгт нь намынхаа даргад үзүүл гээд халгаагүй юм билээ.  Гуйж байж хүүхдээ үзүүлсэн боловч нярай маргааш нь эндсэн.” гэв.

Энэ хэрэг оны өмнө гарсан бөгөөд өдгөө шүүх цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа ажээ. Мөн уг эмч өнөөдөр ажлаа хийж яваа гэдгийг орон нутгийн эх сурвалж мэдээллээ.


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top