Нийтийн тээвэр ажлын өдрийн хуваариар үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг амралтын өдөр болгож, нэгдүгээр сарын тавны өдөр буюу хагас сайн өдрийг ажлын өдөр болгон зарласан. Тиймээс өнөөдөр байгууллагууд ажлын өдрийн зарчмаар ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн компаниуд ч ажлын өдрийн цагийн хуваариар иргэдэд үйлчилж байгаа юм. Тодруулбал,  өглөөний 06.45 цагаас эхлэн үйлчилгээндээ гарч 22.30 цагт буух аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top