12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын нэгэн хүртэлх өдрүүдэд нас баралтын нийт 39 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 74.3 хувь нь эмнэлэгт, 25.7 хувь нь гэртээ нас барсан байна. Осол гэмтлийн улмаас нас барсан 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Увс аймагт хөлдөлтийн улмаас нас баралтын 1 тохиолдол, ГССҮТ-д 4 тохиолдол бүртгэгдсэний 1 нь зам тээврийн ослын улмаас, 3 тохиолдол бусад ослын улмаас нас барсан байна.

Сэтгэгдэл ( 0 )