Хоёр давхар орон сууц шатлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

 

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар анги ажиллан 2 давхар орон сууцны дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай унтрааж ажиллажээ.

 Мөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд машин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 07:48 цагт ирүүлж дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход Тоёота цезарь загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсан байна.

НОБГ-аас иргэд олон нийтийг зайлшгүй шаардлагаар холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат замаар зорчих, дулаан хувцастай явахыг, гэр, байшин, орон сууцныхаа  галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхаарууллаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top