Монгол улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын 4, нийт 46 боомт ажиллахаар олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд заасан байдаг. Үүнээс 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт байдаг. Эдгээрийн 39 нь автозамын, 3 нь төмөр замын, 4 нь агаарын замын боомт юм. Сүүлийн 5 жилд хилийн боомтуудаар 17 сая зорчигч, 6,5 сая тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өмнөх 5 жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн дүн юм. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Учир нь манай улсад хилийн боомтын талаар тухайлсан хууль байдаггүй учир хилийн боомттой холбоотой харилцааг ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, Хилийн тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )