Газрын тухай багц хуулийг өргөн барина

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломж бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх” гэсэн зорилт тавьсан. Тиймээс “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай", "Газрын кадастрын тухай" хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, “Геодези, зураг зүйн тухай хууль””-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Газрыг албадан чөлөөлөх тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Дээрхи хуулиудад газрын харилцааны шинэтгэл хийхээр төлөвлөж, эдийн засаг, нийгмийн өнөөгийн шинэ түвшинд нийцэх байдлаар холбогдох зохицуулалтуудыг тусгаж өгсөн байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top