Оны өмнөхөн шинэ дууны клипний teaser-ээ цацаж, сонсогч залуусаа гэгэлзүүлээд авсан “Anemone” хамтлагийнхан “Хэлээгүй” дууны клипээ үзэгчдийн хүртээл болголоо. Харин одоо танд хүрч байгаа “Хэлээгүй” дууных нь аяыг “UP MUSIC” продакшны хөгжмийн продюсер Н.Халиун зохиосон бол үгийг залуу яруу найрагч П.Нарангэрэл бичжээ. Мөн энэхүү дууны микс, мастеринг буюу дууны тохиргооны ажлыг Сингапурын “Микс” студийн саунд инженер Жерри Чуа хэмээх эрхэм хийж гүйцэтгэсэн нь дууны дуугаралтыг мэргэжлийн, өндөр түвшинд дуугаргаж өгчээ. Энэ эрхэм өмнө нь Монголоос “Камертон” хамтлагтай хамтран ажиллаж байсан бөгөөд тэдний “Retro to Remix”, “Celebration”, “June-2004”, “Өнөөдөр”, “Хайрын хот” зэрэг ихэнх цомогт нь гар бие ажиллаж байсан юм.
Сайхан аялгуу, үгтэй дууг өнгө будаг нь таарсан клипгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ нүсэр ажлыг "V" студийн чадварлаг баг хамт олон гүйцэтгэн бүтээсэн байна. Үнэхээр хийц, өнгө сайтай, дуутайгаа тохирсон гэмээр энэхүү дууны клипний зургийг энгийн атлаа, үзэмжтэй бас үзэсгэлэнтэйгээр авчээ.
Дашрамд дурьдахад сонсогч, фенүүдийнхээ дунд багагүй хүлээлт үүсгээд байсан “Anemone" хамтлаг өнгөрсөн хугацаанд шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орж, дуусах шатандаа оржээ.
Зөвхөн дууг татаж авах бол:
http://share.gogo.mn/l3DtfWiyoy15191357367773/Anemone%20Kheleegui%20for%20fm1.wav
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )