102-т 3766 дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

 

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 3766 удаа холбогдсоноос, гэмт хэрэг зөрчлийн 1097, зам тээврийн ослын 135 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 38 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж. Үүнд:   бусдын биед гэмтэл учруулах 3, бусдын эд хөрөнгийг хулгайлах 10, булаах 1, дээрэмдэх 1, танхайрах 6, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 10 бүртгэгдэж 16 хүн гэмтэж, осол 12 бүртгэгдсэн байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top