Майга борыг аваръя

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ээлжит шуурхай хурлаар хамгийн ихээр хөндөгдсөн асуудал бол майга бор буюу мазаалайг хамгаалах асуудал. Мазаалай баавгай нь дэлхийд устаж үгүй болсон амьтан бөгөөд зөвхөн манай улсад өнөөдрийн байдлаар  8 эм , 14 эр нийт 22 тоо толгой бүртгэгдсэн байгаа аж. Говийн эх дархан газар хуруу дарам цөөхөн үлдсэн эл амьтныг хүнд гаршуулан дасгаж өсгөж үржүүлэхээр болсон юм. Мөн энэ оныг “ Мазаалайг хамгаалах жил” болгон зарлаж зоопарктай болох санаачлагыг гаргасан билээ. Майга борыг аврах ажиллагаанд нэгдэхийг хүссэн хэнд  ч болов хаалга нээлттэй. Тиймээс майга бороо хамгаалах их ажилд нэгдэцгээе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top