Өнгөрсөн жилийн сүүлчээр цаг агаарын байдал хүндэрч малаа хариулж яваад сураггүй болсон хэд хэдэн тохиолдол гарсан. Энэ үеэр Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэн 55 настай эмэгтэй М сураггүй алга болж түүнийг хэд хоног хайсны эцэст эрлийг зогсоогоод байсан юм. Саяхан түүний цогцсыг Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнэхангай багийн Бичигт гэх газраас олсон байна. Тэрээр осгож амиа алдсан байдалтай байжээ.

Сэтгэгдэл ( 0 )