Төв аймгийн Манзуширын хийдээс 27 иргэн Цэцээ гүнд гараад буцаж явах замд 35 настай эрэгтэй төөрчээ. Тухайн иргэний төөрсөн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газарт шуурхай мэдэгдсний дагуу арга хэмжээ авч эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Аврагчид 3 машинтай хоёр багт хуваагдан “Хүрхрээ”-ийн амнаас “Цэцээ гүн” гардаг зам дагуу эрлийн ажиллагааг тус тус явуулж Төр хурхын амны Их халзан гэдэг газраас эсэн мэнд олж чаджээ.

Сэтгэгдэл ( 0 )