Сүүлийн үед анзаарагдаж байгаа нэг зүйлийг бичихээс өөр аргагүйд хүрээд байна. Юу гэвэл нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус, микроавтобусны жолооч нар сүүлийн үед таван жилд үнэхээр давралыг олжээ. Өнөөдөр өглөөний жишээ. Микро автобусанд шофрот болтлоо шахагдаад явж байхад жолооч нь цагаасаа хоцорсон гээд нэг микротой урьд хойноо гарах гээд л дотор муухай оргитол мөсөн зам дээр уралдах юм. Ингэж уралдахдаа утсаар ярьж охин эргүүлээстэй. Уг нь бол жолооны ард суусан бол ядаж чихэвч зүүгээд утсаар ярих дүрэмтэй. Үүнийг нь хэлэх гэснээ за яршиг, хажуугийн настай намбатай хүн дуугараагүй байхад гэж бодоод чимээгүй л өнгөрлөө. Өнөөх залуухан жолооч дахин замын хөдөлгөөний дүрмийг “бөөнд нь” зөрчиж байнаа. Уралдаж байхдаа хөөрхийн хувийн жижиг тэрэгтэй нөхдүүдийг бол утгаар нь дээрэлхэн, шахаж, шүргэхээс наахнуур юм болно. Замын цагдаа байхгүй бол улаан гэрлээр “гялс” орчихно. Буудал дээр хурдан буучаарай гэж ирээд л хүн загнах юм. Харьцаа, хувийн характерийн талаар бол яриад ч хэрэг алгаа энэ нөхөртэй.
Харин өчигдөр орой “ард түмэнтэйгээ” автобусанд суулаа. Бүгдээрээ л гэр, гэр рүүгээ яарч байгаа улс болохоор кондуктороор хэлүүлэлтгүй зайгаараа урагшлаад, хэрэндээ л нягтаршив. Гэтэл жолооч нь үе үе тормосоо гишгэж бүх хүмүүсийг урьд хэсэгтээ нягтаршуулна. Хөгшин настай, жирэмсэн, хүүхэд, хүмүүс “үүп” гээд л бөөндөө урагшаагаа унахаасаа наахнуур юм болно. Тэгээд л нягтарчихаад байхад л буудлаа зарлахгүй юм байж, за зайгаараа урагшлаад өгөөрэй гээд л загнах юм. Бас л хувийн тэрэгнүүдийг хайр гамгүй дээрэлхэж байгаа юмаа.
Энэ гайгүй. Зун нэг автобусны жолооч жолооныхоо рульд гялгар ууттай самар уяаад самар чөмөөд явж байсан. Тэгэхдээ утсаар мөн л ярьж, урьд шөнөжингөө шоудлаа, одоо хаана юу хийж байгаа юм, тэр буудал дээр хүрээд ир гээд л дуудна. Уулзаж юу хийх нь бараг тодорхой.
Уг нь автобусны жолооч нар ийм байгаагүй. Өөрөөр хэлбэл автобусны жолооч болох гэж байгаа хүнийг эхлээд дагалдан жолооч болгоно. Тэгээд гурван жил жолоо бариулж, тогтмол хурдаар, зорчигчдоо гэмтээхгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг заадаг байсан юм билээ. Өөрөөр хэлбэл автобусанд коршонктойгоо ороод бие засаж байгаа хүүхэд дээрх бэрхшээлийг мэдрэхгүй байхаар “зөөлөн” явахад сургадаг байсан түүхтэй. Одоо үед дээр дурьдагдсан гурван жилийг нь зургаан сар болгоод, мах биш хүн тээвэрлэж байгааг ухамсарт нь шингээх хэрэгтэй болчихоод байгаа юм.
Тэгвэл өнөөдөр найз нөхөд, мөнгөөр далайлган автобусны жолоо мушгих ангилал жолооны үнэмлэх дээрээ даруулсан, бөгсний загтнаа, амны салиа нь гараагүй нөхдүүд нийтийн тээврийн жолооч нарын нэрийг сэвтүүлж байнаа. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийг асуудал гаргалгүй барьдаг сайн жолооч нар байна. Тэд нар шиг нийтийн тээврийн жолоочтой болохыг хүсэж байгаагаа хэлэх гээд байгаа хэрэг. Үгүй бол өнөөдөр хэн хаана ноцтой зөрчил гаргаж байна? Дийлэнх нь автобусны жолооч нар. Хүн дайрлаа, осолдлоо, мөргөлдлөө, автобусны жолооч нар “хэргийн эзэн”. Хэргийн эзэд бүгд залуухан, жолоо бариад удаагүй “юмнууд”.
Үүнд Замын цагдаа, Нийтийн тээвэр, автобус компаниуд бүгд буруутай болохоор өнөөдөр тэд бүгд анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэрт явж байгаа жолооч нар цалинтай улс. Хариуцлага алдах бүрт нь цалинтай нь тооцож байх үүргийг автобус компаниуд хариуцах ётой. Алдаа удаа дараа гаргавал бүүр шийтгэх хэрэгтэй. Харин нийтийн тээврийнхэн ирсэн дуудлага бүрийн хариуцлагыг хэрхэн тооцсноо иргэдэд мэдээллэж байх учиртай. За тэгээд замын цагдаа нь танил, мөнгө харж зөвшөөрөл олгодогоо ухамсараараа больчих хэрэгтэй.
Ингэж байж л дээр дурьдсан шиг танхай нөхдүүд аяндаа шигшигдэж, нийтийн тээврээр зорчихдоо та бид айх аюулгүй болно доо.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 3 )
minii bodloor zamiin gereld l uchir bna
Маш зөв асууд**** байна. Ер нь нийтийн зорчигч тээврийн жолооч нарыг 45 аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлэх нь зөв. Сүүлийн үеийн жолооч нар ч дээ . Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрх л авсан ш дээ. Ер нь жолооч бол мэргэжлийнх байх ёстой
Маш зөв асууд**** байна. Ер нь нийтийн зорчигч тээврийн жолооч нарыг 45 аас дээш насны хүмүүсээр гүйцэтгүүлэх нь зөв. Сүүлийн үеийн жолооч нар ч дээ . Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрх л авсан ш дээ. Ер нь жолооч бол мэргэжлийнх байх ёстой