”Анод”-ын хэргийг өнөөдөр эцэслэн шийднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр 09.00 цагт эхэлсэн “Анод банк”-ны шүүх хурал өчигдөр 19.20 цаг хүртэл үргэлжлээд завсарласан юм. Шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. УМБГ-ын “Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр жил шахам шалгагдсаны эцэст хувьцаа эзэмшигчдийг мэхэлсэн нь тогтоогдоод байгаа аж. Анод банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр, Д.Энхтөр, Монгол банкны тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан Б.Энххуяг нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр эцсийн шийдвэрээ гарах бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top