УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс өнөөдөр эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, Хүүхдийн хорих 411-р анги, Цагдан хорих 461-р ангийн үйл ажиллагаатай биечлэн танилцах аж. Мөн эдгээр хорих ангиудад хүний эрхийн зөрчил буй эсэхийг шалгах юм байна. Сүүлийн үед хорих ангиудад хүний эрхийг зөрчих явдал мэр сэр гарч зарим ажилтныг халсан билээ. Тухайлбал, Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа Н.Лхагважав нь 441 дүгээр ангид хоригдож байсан Р.Эрдэнэтөгс гэх хоригдлыг согтуудаа зодож танхайрсан билээ. Үүний улмаар Р.Эрдэнэтөгсийн нүдний болор нь хагарч, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн магадлагаа албан ёсоор гарсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )