Буурай оронд зориулсан бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглоно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Өнөөдөр ШӨХТГ-ын хурлын зааланд 14.00 цагаас ахуйн бараа импортлон оруулж ирдэг компаниудын төлөөлөлүүдтэй холбогдох албаныхан уулзана. Гаднаас оруулж ирж байгаа бараагаа монгол хэлээр шошголох болон бага буурай оронд зориулан үйлдвэрлэснийг бус Европын орнуудад импортлодог бараа бүтээгдэхүүнийг нь оруулж ирэх шаардлага өгөх юм байна. Эл шаардлага нь хэрэгжиж эхэлбэл хүний биед сөрөг нөлөөтэй болон чанар муутай бүтээгдэхүүн лангуун дээрээс "арчигдах" аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top