Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг боомтоор өнгөрөгч 12 дугаар сарын 17-ны өдөр зорчин явах гэж байсан иргэн Б-ийн цүнхнээс гаалийн байгууллагад мэдүүлээгүй 19,9 кг жинтэй ногоон саарал өнгийн чулууг тус аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч илрүүлжээ. Улмаар Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд хүчтэй серпинтинжсэн ногоон хаш болох нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )