УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.ганбат, гишүүд болох О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Л.Болд нар өнөөдөр эмэгтэйчүүдийн хорих, хүүхдийн хорих, дамжин өнгөрөх 401-р хорих ангиудад ажиллаж байгаа. Тэгвэл яг одоо тус дэд хороо хорих 401-р ангид ажиллаж байна. Тэднийг тус хорих газар ажиллаж байгаатай холбоотойгоор МАХН-ынгишүүд дэмжигчид жагсаал хийж байна. Үүгээр ч зогсохгүй улс төрийн хэмлэгдүүлэлтээ зогсоо гэсэн шаардлах бичгийг уншиж танилцуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад өглөө.
А.Тэмүр

Сэтгэгдэл ( 0 )