Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдөр бүх бүсийн оношлогооны төвийн бүх даргыг өөрчилсөн байна. Улмаар уг бүсийн оношлогооны үүрэг гүйцэтгэгчдийг томилжээ. Улмаар эдгээр ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж 10 хоногийн дотор шалгаруулалтыг явуулж дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж. Хатанбаатарт үүрэг болгосон байна.
Сонгон шалгаруулалтын эцсийн шийд гартал тухайн байгууллага дээр эмнэлэг үйлчилгээнд доголдол гаргахгүй байхыг үүрэг гүйцэтгэгч нарт даалгасан аж. Мөн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх мэргэжил, туршлага, чадваргүй, улс төрийн захиалгаар зориудаар шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэнд саад учруулж байгаа нөхдийг ажлаас халахыг сайд үүрэгджээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )