Өндөржүүлсэн бэлэн байдал 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Эрчим хүчний сайд өнгөрсөн сарын 20-ны өдөр “Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах тухай” тушаал гаргасан билээ.  Цаг агаарын гэнэтийн цочир хүйтрэл, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад тулгарч буй хүндрэлийг давах, нүүрсний уурхай, эх үүсвэр, цахилгаан дулааны хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор тушаал гаргасан бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдал 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Энэ хугацаанд эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд болон тэдгээрийг нүүрсээр хангагч уурхайнуудын гүйцэтгэх захирал нарт үйл ажиллагааныхаа найдвартай байдлыг хангах, үндсэн тоноглолын сэлгэн залгалт хийхгүй байх, технологийн сахилгыг хатуу мөрдөх, хотын дэд станц, хуваарилах байгууламж хэт ачаалалд орох, кабель шугамд гэмтэл гарсан үед шуурхай сэргээн засварлаж ажиллах, станц болон түгээх сүлжээнд 24 цагаар хариуцлагатай бригад ажиллуулах, ажиллагсадын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, болзошгүй техникийн гэмтэл, саатлын үед яаралтай арга хэмжээ авах бие бүрэлдэхүүн болон техник хэрэгсэлийн бэлэн байдлыг хангах, станцуудыг чанарын шаардлагад нийцсэн нүүрсээр тасралтгүй хангахыг даалгасан.

Мөн нөхцөл байдал хүнд байгаа Өмнөговь аймгийн цахилгаан хангамжийг сайжруулах талаар яаралтай арга хэмжээ авахаар болсон юм.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top