ШШГЕГ-ын харъяа 461-р ангийн хоригдол энэ сарын 6-7-нд шилжих шөнө нас баржээ. Түүний нас барсан шалтгааныг зүрхийн өвчний улмаас гэж тэмдэглэсэн байна. Талийлгаачийг үнэхээр өвчнөөр нас барсан уу, гадны нөлөөтэй нас барсан уу гэдгийг БГД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Талийгаач хоригдол А нь 40 настай байсан бөгөөд ЧД-ийн Шүүхээс 2012 оны 12-р сарын 20-нд ЭХ-ийн 181-3-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )