Манай улсын агаарын зайд үйлдэгдсэн нийт нислэгийн тоо 2012 онд 100.083-т хүрч өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өсчээ. Үүнээс манай улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй нийт нислэгийн тоо 82627-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6,0 хувийн өсөлттэй байгаа бөгөөд “Чингис хаан” Олон улсын буудалд буулт, хөөрөлтийн нислэг үйлдсэн олон улсын нислэгийн тоо 6354-т хүрсэн нь өнгөрсөн оныхоос 4,1 хувиар тус тус өссөн байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй олон улс, орон нутгийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар иргэний нисэхийн салбарт техник технологийн шинэчлэлт, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотой олон ажлуудыг хийж гүйцэтгэснээр ийм үр дүнд хүрсэн гэх мэдээллийг тус газраас өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )