ТТАХНЭ-ийн барилгыг дотоодын цэрэг манадаг боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн барилгыг Хууль зүйн яам контор болгохоор зэхээд байгаа. Тэгвэл өчигдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяангаар ахлуулсан ажлын хэсэг эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцжээ. Ингэхдээ тэд барилгын дотор заслыг өөрчлөх үзлэг хийгээд аман схем гаргаад амжсан байна. Улмаар өнөөдөр уг эмнэлэгийн барилга руу хэнийг ч нэвтрүүлэхгүй байх үүргийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс авчээ. Тодруулбал яг одоо дотоодын цэргийн хоёр ахлагч эмнэлэгийн барилгын үүдэнд манаа хийж байна. Дашрамд дуулгахад дотоодын цэргийн хамгаалж байгаа обекьт нь улсын онц, чухал обекьт байдаг бөгөөд эмнэлэг, тэр тусмаа баригдаж байгаа барилга байдаггүй аж. Дотоодын цэргээр мануулж байгаа энэхүү барилга нь энэ сарын 28-нд эмнэлэгийн зориулалтаар ашиглалтад орно. Үүнтэй холбоотойгор УИХ-ын гишүүд өнөөдөр байалтай нь танилцаж, “Контор болгоход хайран л юм” хэмээн мэдэгдсэн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top