Шадар сайд Д.Тэрбишдагва: МХЕГ-ын даргын талаар одоогоор ярих боломжгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш цэгцэрч амжаагүй ганц байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тус газрыг өдгөө тараах уу, эсвэл үйл ажиллагааг шинэчлэх замаар цааш нь байлгах уу гэдэг хоёр асуулт нийгэмд хариултгүй хүлээлт үүсгээд байгаа. Тиймээс энэ талаар  Шадар сайд Д.Тэрбишдагваас тодрууллаа.  

-Гадуур МХЕГ-ыг тараана гэсэн яриа хүчтэй гарч байгаа. Энэ үнэн үү?

-Бид аль болохоор тараахгүй, цаашид үйл ажиллагааг нь хэвийн явуулахыг хичээж байгаа. Цаашдаа  тус газрын дотоодод бүтцийн өөрчлөлт, зарим нэг өөрчлөлт шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байгаа.

-Тус газрын даргаар хэнийг томилохоор төлөвлөөд байгаа вэ?

-Энэ талаар одоогооор ярих боломжгүй байна гэв.

Юутай ч МХЕГ тарааж бутраах бодол шинэчлэлийн Засгийн газарт байхгүй бололтой. Мөн чухам хэн тус газрын даргаар очихыг ч задлах болоогүй бололтой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top