СГЗ, Ардын урлаг судлаач, дууны үгийн шилдэг мастер Ж.Бадраа агсны ач хүү, нэрт найруулагч, дуучин, Б.Бадар-Ууганы хүү Б.Наранзун уран бүтээлийнхээ ажил руу эргэн орж байгаагаа хэллээ. Америкт боловсрол эзэмшсэн тэрээр урлагийн салбарт чамгүй хугацаанд ажилласныхаа дараа БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын даргаар томилогдсон. Тэрээр энэ албанд очсоныхоо дараа 1996 оноос хойш ерөөсөө шинэчлэгдээгүй, соёл урлагийн бодлогыг шинэчлэхэд хүчин зүтгэнэ гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч бусад салбарыг бодвол бодлого нь хоцрогдсон тус салбарыг шинэчлэх ажил тийм дардан урагшилчихгүй. Хийх ажил үнэхээр их байгааг ч Б.Наранзун эрхэм ойлгосон биз. Гэхдээ мэдээж ямар ч ажил алба халаатай учраас Соёл урлагийн бодлогын газрын даргын суудлаасаа буучихсан. Тиймээс ч тэр уран бүтээлдээ эргэн ирж байна.

Сэтгэгдэл ( 0 )