Малайз улсын Куала-Лумпур хотноо нэг сарын хугацаанд зохион байгуулагдсан “Мiss Tourism international-2012” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн Шилмэл Загвар ордоны загвар өмсөгч Т.Амарзаяа амжиллтай оролцсон байна. Тэрбээр 56 56 орны гоо бүсгүйчүүд оролцсоноос топ 15-т шалгарсан бөгөөд Монгол үндэснийхээ хувцасны гайхамшигийг бишрүүлжээ. Тодруулбал “BEST IN NATIONAL COSTUME ” буюу “Шилдэг үндэсний хувцас” төрөлд шилдгээр шалгарсан байна.
Шилмэл Загвар ордонд хоёр жил загвар өмссөн мисс бүсгүй ХААИС-ийн 4-р курсд суралцдаг ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )